Цэс

Холбоо барих

Үндсэн хууль сурталчлахад Ханнс Зайделийн сантай хамтран ажиллана

    Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр /2020.09.30/ ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар УИХ-ын Тамгын газар Ханнс Зайделийн сантай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцож хууль тогтоох байгууллагын ажлын албаны чадавхийг бэхжүүлэх, тодорхой хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, Парламентын боловсролыг олон нийтэд түгээхэд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцлаа. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас Үндсэн хуулийг сурталчлах чиглэлээр хийж байгаа ажлууд, санал санаачлагын талаар мэдээлж Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь ойлголтуудыг олон нийтэд зөв таниулах, тэр дундаа хүүхэд өсвөр үеийнхэнд багаас нь цэгцтэй мэдлэг олгохын ач холбогдлыг онцлов. 

    Уулзалтын үр дүнд Парламентын судалгааны хүрээлэн Ханнс Зайделийн сантай хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллаж тодорхой ажлуудыг зохион байгуулахаар тохиролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл