Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

  2014-10-28 00:00  203

Эдийн засгийн байнгын хорооны 2014.10.28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, А.Тлейхан, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Гишүүд 2015 оны мөнгөний бодлогын талаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хүмүүсээс асуулт асууж, тодруулга, тайлбар авлаа.

Улсын Их Хурлын гишүүд дэд ажлын хэсгийн гишүүдэд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах болон өмнөх онд мөнгөний бодлогын талаар Улсын Их Хурлаас гаргасан тогтоол, Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Засгийн газарт протокол, албан бичгээр хүргүүлсэн хугацаатай үүрэг, чиглэлийн биелэлтийг гаргах зэрэг үүрэг, чиглэлүүдийг өглөө.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны референт Д.Цэцэгмаа


  2016-09-22 09:48  203