ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.04.01-05/

  2019-04-08 12:22  287

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээг авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч итгэлт хөршөө гэж үздэг бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхэд эхнээс нь ямагт дэмжин тусалж ирсэнд нь талархаж байдгаа илэрхийлэв. 2019.04.01 http://www.parliament.mn/n/jico

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Аргентин, Монголын харилцаанд чухал ач холбогдол өгч, Монголтой харилцах хамтын ажиллагааг өргөжүүлэх тус улсын бодлого байдаг болохыг тодотгов. 2019.04.01 http://www.parliament.mn/n/e7co

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам  Спрулийг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаас батлан гаргасан хууль тогтоомжуудын талаар болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцов. 2019.04.01 http://www.parliament.mn/n/j3co

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд О Сын Хо парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцлоод, БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд (2018.09.09) УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан, энэ онд төр, засгийн түвшний төлөөлөгчдийн хэд хэдэн айлчлал болох гэж байгааг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив. 2019.04.02 http://www.parliament.mn/n/kjco

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Шинжлэх ухааны академи болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзав. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Орон тооны бус бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг албажуулах, бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдэд болон олон нийтэд танилцуулах, холбогдох дүрэм, журмыг боловсруулан гаргах чиглэлийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд өглөө. 2019.04.04 http://www.parliament.mn/n/m3co

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны группын БНХАУ, Монгол Улс, БНСУ хариуцсан захирал Мартин Райзир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Мартин Райзир Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа амжилттай тогтворжуулахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал болохыг тэмдэглээд бэрхшээлийг даван туулсан нь гүйцэтгэх ба хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын хүчин чармайлт юм гэлээ. 2019.04.04 http://www.parliament.mn/n/cbco

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа нар Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллав. 2019.04.03 http://www.parliament.mn/n/mjco

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. 2019.04.05 http://www.parliament.mn/n/ctco

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг 2019.04.05 http://www.parliament.mn/n/c3co

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэж, Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. 2019.04.05 http://www.parliament.mn/n/pjco

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 14 дугаарын тойм http://www.parliament.mn/n/ppco

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаанаар Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн тул энэ талаарх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. 2019.04.05 http://www.parliament.mn/n/ptco

  

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-04-08 10:30  287