Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.05.29-06.02/


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун, тус бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.05.29


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблей дахь Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.05.29


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.05.29


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2017.05.30


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав. 2017.05.30


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ. 2017.05.30


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 2017.05.30


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.  2017.05.30


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг,  нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2017.05.30


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг УлсынЭкспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. 2017.05.30


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн  Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2017.05.30


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.30


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.30


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.30


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг хэлэлцлээ. 2017.05.31


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар асгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 2017.05.31


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар айлчилсан ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзлаа. 2017.05.31


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.31


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. 2017.05.31


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нар “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулагч Ум Ён тэргүүтэй бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 2017.06.02


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017.06.02


УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан нэмэлт санхүүжилтын хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 2017.06.02


УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2017.06.02


УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2017.06.02


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 2017.06.02

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл