Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2018.04.02-06/

  2018-04-09 12:47  374

 


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишра Монгол Улсыг хариуцан шинээр томилогдсонтойгоо холбогдуулан эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох, санал солилцох зорилгоор уулзах хүсэлт гаргасан байна. 2018.04.02 http://www.parliament.mn/n/diey


Улсын Их Хурлын даргын 57 тоот захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшсэн бүрэлдэхүүн бүхий Дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлаар санал солилцов. 2018.04.02 http://www.parliament.mn/n/rjey


Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээж, эмэгтэйчүүдийн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2018.04.03 http://www.parliament.mn/n/rpey


УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль зүйн байнгын хороотой хамтран “Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ХЗДХЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. 2018.04.04 http://www.parliament.mn/n/jjey


УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх" үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан болов. 2018.04.04 http://www.parliament.mn/n/j7ey



УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн-ий урилгаар 2018 оны 03 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв. http://www.parliament.mn/n/p7ey


УИХ-ын гишүүн, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн ахлагч Ц.Гарамжав Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2018.04.05 http://www.parliament.mn/n/cpey


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Мөн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.05 http://www.parliament.mn/n/ppey


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган 2018.04.05-ны өдрийн 10 цаг 04 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. 2018.04.05 http://www.parliament.mn/n/kiey


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үгийг эндээс үзнэ үү. 2018.04.05 


УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Шведийн парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал Швед Улсын парламентын гишүүн, Гадаад хэргийн сайдын зөвлөх Кент Харштэдийг хүлээн авч уулзав. 2018.04.05 http://www.parliament.mn/n/qbey 


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.04.05 http://www.parliament.mn/n/xpey


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Үндсэн хуулийн цэцийн  гишүүн Д.Солонго танилцуулав. Дараа нь Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  шилжүүлэв. 2018.04.06 http://www.parliament.mn/n/xiey


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. 2018.04.06 http://www.parliament.mn/n/x3ey


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Мексикийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Бруно Фигуэроа Фишерийг хүлээн авч уулзлаа. 2018.04.06 http://www.parliament.mn/n/ofey


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




  2018-04-09 10:27  374