Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

  2017-12-12 12:55  273

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр (2017.12.12) Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.



Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” дахь Монгол төрийн түүхийн музейд болсон юм.


Энэ номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин ХХ зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа ажээ.

Дээрх номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-12-12 12:55  273