Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.05.08-13/


Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 2017.05.08


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав. 2017.05.08


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Мал эмнэлэг, үржлийн газар, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. 2017.05.08


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.05.09


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. 2017.05.09


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.09


Монгол Улсын Их Хурлын Монгол-Канадын парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг,  тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нар тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв.


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Хууль тогоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өргөн мэдүүллээ. 2017.05.10


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.10


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 2017.05.11


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2017.05.11


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов. 2017.05.11


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав. 2017.05.11


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.12


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2017.05.12


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр шилжүүллээ. 2017.05.12


Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 2017.05.13

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл