Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тойм/2019.04.10/

  2019-04-10 08:27  124

Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  212 дугаар захирамжаар байгуулагдсан  Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг  бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал,  дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдав.

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, Л.Болд, Л.Элдэв-Очир, Ж.Энхбаяр, Н.Цэрэнбат, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг Улсын Их Хурлын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 81 дүгээр захирамжийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүдтэй цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн гишүүдээс албан бичгээр санал авч, саналыг нэгтгэн төлөвлөгөө гаргахаар тогтов.

 

Хуралдаан 10:38 цагт дуусав.

 

 

Тойм бичсэн БОХХААБХ-ны референт Ц.Рэнцэнтогтох

  2019-04-10 16:55  124