"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 33 дахь дугаарын тойм

  2014-09-05 00:00  248

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Энэ тогтоолоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны харуулын ажиглагч Б.Оюунцэцэг, Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг, Швейцарийн Холбооны Улсын иргэн, доктор Бит Кехрер зэрэг хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.

Мөн дугаарт, Журамд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Үүгээр “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2 дугаар зүйлд “Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх” гэсэн заалтыг нэмжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 09:27  248