Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг хуралдав

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2022.02.14/ хуралдлаа.


УИХ-ын даргын 2021 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажиллаж байгаа бөгөөд дэд ажлын хэсэгт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх, референт, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох албан тушаалтнууд, Хөдөө аж ахуйн биржийн захирал, бусад мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл багтсан байна.


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Ажлын хэсгийн хуралдаанаар гишүүд үзэл баримтлалын төслийг хэлэлцэн, санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл