Цэс

Холбоо барих

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өнөөдөр /2018.03.30/ өргөн барив.


Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм.

Энэ удаагийн ээлжит илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Хохирол нөхөн төлүүлэх эрхийн зарим асуудал”, “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аас шийдвэр гаргуулах 16 санал дэвшүүлсэн байна.


 Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийн асуудал бол улс орнуудын үйл ажиллагааг дүгнэдэг чухал үзүүлэлт юм" гээд манай улсын Засгийн газар 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 129 зөвлөмж авсны 126-г нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлж, 2019 онд тайлагнах ёстой. Бид жилийн дараа цаасан дээр илтгэл бичихийн тулд биш, явцад нь хэрэгжилтийг нь хянаж, холбогдох асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахын тулд санал дэвшүүлсэн гэж онцлон тэмдэглэлээ гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл