Мэдээллийг ачааллаж байна ..
Архив
Хамаарах огноо: 2014-12-23 00:12 Уншсан: 374

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах сургалт, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх, сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах замаар чадавх бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл дараах ажлын байрын орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Санхүүгийн ажилтан- 1

  • Төслийн ажилтан – 1

  • Жолооч - 1

Төслийн санхүүгийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн эзэмшсэн байх;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

  • Мэргэжлийн англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх; /давуу тал/

  • Хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай;

  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Төслийн ажилтанд тавигдах шаарлага:

  • Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх;

  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;

  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Жолоочид тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой;

  • В ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч байх;

  • Жолоочоор тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлох, жижиг засвар үйлчилгээ хийх, хөнгөн засвар хийх мэдлэгтэй байх;

  • Зам тээврийн осол, зөрчил гаргаагүй байх;

  • Байрлал тогтоох төхөөрөмж /GPS/ ашиглах ур чадвартай байх;

  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

  • Товч намтар;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Боловсролын диплом, гэрчилгээ;

  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт;

  • Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт;

  • Зам тээврийн ноцтой зөрчил гаргаж байгаагүйг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт, жолооны үнэмлэхийн хуулбар /зөвхөн жолоочид хамаарна/.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон өргөдөл гаргагчтай холбоо барьж, ажлын даалгаврыг хүргүүлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Төрийн ордон - 223 тоот. Хандах ажилтан Л.Зулцэцэг Лавлах утас: 51-264253


Үүсгэсэн: 2016-09-22 09:09

Хуралдааны тов