Цэс

Холбоо барих

Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол зохион байгуулна

    Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.

    Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн тул томилгооны сонсголд оролцох хүсэлтэй этгээд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17.30 цагаас өмнө [email protected] цахим шуудангаар ирүүлнэ үү.

        Холбоо барих утас: 262727, 267155

 

Хууль зүйн байнгын хороо

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл