Цэс

Холбоо барих

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай саналаа УИХ-д хүргүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв. 
Тус төсөлд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлахаар тусгажээ. Түүнчлэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл