Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын баг тамирчдад аваргын цом гардууллаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.07) Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрбээр, тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын баг тамирчдад аваргын цом, алтан медалийн хамт  гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 03-07-ны хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилсэн уг тэмцээнд 33 орны 40 багийн 160 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг түрүүлж, Туркийн баг удаалж, Аргентиний баг хүрэл медаль хүртлээ.


Харин эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг аваргалж, Шинэ Зеланд, Францын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

          

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл