“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 30 дугаарын тойм

  2012-08-14 00:00  203

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд  нийтлэгдлээ.

Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлэх, эдгээр ордын төрд ногдох ашгаас Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх ажлыг Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу зохион байгуулан хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг даалгажээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072  хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож,  Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-

ийн хувьцааг “Хүний хөгжил сан” дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

 

Мөн Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулах Сургууль байгуулах, нэмэгдэл олгох тухай, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий боловсролын багшийн мэргэжлийг дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүй, судалгааны байгууллага болох “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулах тухай тогтоолууд батлагдсаныг нийтэллээ.

 

2012 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай тогтоолоор Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2012 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг баталжээ.

 

Тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг баталж 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

 

Журам батлах тухай тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заажээ.

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

 

2012 оны 8 дугаар сарын 14


  2016-09-22 08:27  203