Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын гишүүд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ


Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл  тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ.


Монгол Улсын хувьд энэ аяныг  “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай  тэмдэглэн өнгөргүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга,  гишүүд,  Тамгын газрын ажилтнууд энгэртээ цагаан тууз зүүж, жендерт суурилсан хүчирхийлэлтэй  тэмцэхэд  олон нийтийг уриалж, хамтран ажиллаж байна.


Энэхүү аяны гол зорилго нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аянд оролцогчид нь охид эмэгтэйчүүдийн эсрэг  үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийн  эсрэг хөдөлгөөнд нэгдэж хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл