“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 28 дугаарын тойм

  2020-07-29 09:32  37

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг бүрэн эхээр нийтэлсэн. Засгийн газраас хөгжлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд туслах, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа өгөх, цаашлаад Тогтвортой амьжиргаа-3 төслийн хөгжлийн нөлөөллийг институтчилэх, тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас Тогтвортой амьжиргаа төслийн дуусах хугацаа /2020 оны 10 дугаар сарын 31/-г 24 сар хүртэл хугацаагаар сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү нэмэлт санхүүжилтэд Олон улсын хөгжлийн ассоциациас ойролцоогоор 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлийн хүү,  хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл, үйлчилгээний хураамж, зээлийг эргэн төлөх хугацаа зэргийг санхүүжилтийн хэлэлцээрт дэлгэрэнгүй тусгажээ.

Мөн энэ дугаараас Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулдагсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын Байнгын болон Дэд хорооны дарга нарыг сонгож, бүрэлдэхүүнийг баталж, Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолуудтай танилцах боломжтой.  

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох огцруулах тухай,  Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн   албан тушаалд томилох тухай  Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон талаарх зарлигуудлыг нийтэлсэн. 

Монгол Улсын Засгийн газраас  баталсанДүрэм батлах тухай ” тогтоолоос Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалт, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрэмтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалт, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаануудын чиг үүрэгт заасан газар нутагт байрлах байгалийн болон соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сурталчлах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий соёлын байгууллага мөн заахын зэрэгцээ хамгаалалтын захиргаа нь зохих хууль, журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, хамгаалалтын захиргаа нь Улаанбаатар хотод байрлахаас эхлээд хамгаалалтын захиргааны чиг үүрэг, хамгаалалтын захиргааны бүтэц, удирдлагын ажиллах хүрээ хязгаар, бүрэн эрхийн талаар нарийвчлан зохицуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-08-13 15:38  37