Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.05.01-05/


МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, өндөрлөсөнтэй холбогдуулан Ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийлээ. 2017.05.01


УИХ-ын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. 2017.05.01


Өргөдлийн байнгын хорооноос “Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017.05.01


Үндэсний статистикийн хорооноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров нарт гардуулж өгөв. 2017.05.01


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харадатай уулзав. 2017.05.02


Эдийн засгийн байнгын хороогоор Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2017.05.02


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. 2017.05.02


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.02


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1.11 дэх заалтыг хүчингүй болгохыг дэмжив. 2017.05.02


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.02


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. 2017.05.02


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа анги салбаруудад, онцгойлон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллалаа. 2017.05.02


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ. 2017.05.02


Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их  Хурлын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв. 2017.05.03


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2017.05.03


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс гардуулав. 2017.05.03


УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2017.05.04


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын дэд заалтыг хүчингүй болголоо. 2017.05.04


УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2017.05.05


“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өглөө. 2017.05.05


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2017.05.05


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. 2017.05.05

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл