Цэс

Холбоо барих

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХӨӨР ИРҮҮЛСЭН САНАЛЫН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 26ы өдөр                                                                                Улаанбаатар хот 


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Ганбатын Эрдэнэбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох асуудлыг зөвшилцөхөөр 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр Улсын Их Хуралд саналаа ирүүлжээ. 

Ерөнхийлөгч Г.Эрдэнэбатыг ажил хэргийн чадвар, мэргэшил, төрийн албаны дадлага туршлага, ёс зүйн байдал, хуулийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан зэргийг нь харгалзан үзэж Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна. 

Г.Эрдэнэбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,       

            Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

            Анхаарал тавьсанд баярлалаа.


 ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                                            Ш.ТҮВДЭНДОРЖ

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл