ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2017.12.18-22/

  2017-12-25 13:51  292

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2017.12.18 http://www.parliament.mn/n/sigo


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2017.12.19 http://www.parliament.mn/n/zpgo


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2017.12.19 http://www.parliament.mn/n/zigo


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үүний дараа Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. 2017.12.19 http://www.parliament.mn/n/z7go


УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих албан бус лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн А. Ундраа, Н. Амарзаяа нар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрул, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Их Британи Умар Ирландийн Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дарга ноён Иан Кокс нарыг хүлээн авч уулзав. 2017.12.19 http://www.parliament.mn/n/abgo

 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Эрүүл мэндийн даатгалын сангийн талаархи Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. 2017.12.19 http://www.parliament.mn/n/ajgo


 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.12.20 http://www.parliament.mn/n/a3go

 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийналбан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2017.12.20 http://www.parliament.mn/n/a7go

 


УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.12.20 http://www.parliament.mn/n/3fgo


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив. 2017.12.20 http://www.parliament.mn/n/3jgo

 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2017.12.20 http://www.parliament.mn/n/3pgo


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Дараа нь Лхагваагийн Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив. Байнгын хорооны саналаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 81.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2017.12.21 http://www.parliament.mn/n/37go


Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2017.12.21 http://www.parliament.mn/n/4bgo


 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараасчөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийв. 2017.12.22 http://www.parliament.mn/n/4jgo


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай,  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр баталлаа. 2017.12.22 http://www.parliament.mn/n/43go


Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав. 2017.12.22 http://www.parliament.mn/n/5bgo

 


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 2017.12.22 http://www.parliament.mn/n/hbgo

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

 


  2017-12-25 13:51  292