Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-06-30 16:06 Уншсан: 84

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2017.06.30/ хуралдан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн талаар Ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан. Мөн хуулийн нэг заалтыг бусад хуультай нийцүүлэн өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг саналыг Ажлын хэсгээс танилцуулсан бөгөөд тэрхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-06-30 16:06

Хуралдааны тов