Цэс

Холбоо барих

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ, УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 тоот захирамжаар Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар гишүүдийн гаргасан саналыг нэгтгэн улс төрийн намын санхүүжилтийн талаарх зохицуулалтыг тусгасан төслийн эхний хувилбарыг боловсруулахаар тогтов.



Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл