Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

  2018-12-11 17:02  362


    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд өнөөдөр /2018.12.11/ мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ.

    Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг тэд санууллаа. Иймээс УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг бусад гишүүддээ уриаллаа.

 


  2018-12-11 16:01  362