УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв

  2017-12-05 12:09  360

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Монгол Улсын баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүн асан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-12-05 12:09  360