Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шатрын тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэллээ

Монгол Улсад Нотариатын байгууллага үүсч, хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын танхим” төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд УИХ-ын Тамгын газрын МХШҮХ-ийн референт Г.Алтан-Оч хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээн гурван ширээн дээр багийн төрлөөр, тойргийн журмаар 11 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явагдсан бөгөөд Г.Алтан-Очоос гадна ахмад ажилтан Г.Чулуун, Д.Ламжав нар багийн бүрэлдэхүүнд багтан оюун ухаанаа сорьсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл