“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 13 дугаарын тойм

  2022-04-13 09:08  157


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн бөгөөд уг зарлигаар Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилсон байна.

Мөн Шүүгчийн тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн ба тус зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Лхүндэвийн Атарцэцэг, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

Тус эмхэтгэлд Дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталсан.       Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох  заалтад нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 


  2022-04-13 09:07  157