Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын футзалны 5 vs 5 хөлбөмбөгийн тэмцээн

2013 оны 11 дүгээр сарын 16-ны Бямба гаригт УИХТГазрын футзалны 5 vs 5 хөлбөмбөгийн анхны тэмцээн амжилттай явагдлаа.

Тус тэмцээнийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нээсэн бөгөөд тэрээр 3 дугаар байрын болзол хангасан П.Буянтөгс /УИХ-ын гишүүний зөвлөх/ ахлагчтай, Л.Лхагвасүрэн /Байнгын хорооны ажлын алба/, Б.Төгсцэнгэл /Экспертийн алба/, Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүний зөвлөх/, Б.Мягмардорж /УИХ-ын гишүүний туслах/ нарын бүрэлдэхүүнтэй багт тоглов.


Тэмцээнд түрүүлж алтан медаль, мөнгөн шагнал авсан М.Батболд /Гадаад харилцаа/ ахлагчтай, Ч.Амаржаргал, П.Батбаатар /Мэдээллийн технологийн хэлтэс/, С.Амарсайхан /УИХ-ын гишүүний зөвлөх/, М.Тулга /Ерөнхий сайдын зөвлөх/ нарын бүрэлдэхүүнтэй багт баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилт хүсье.


Мөн 2 дугаар байрын болзол хангасан Э.Мандуул /Ардчилсан намын бүлгийн ажлын алба/ ахлагчтай, Э.Баярбат /Гадаад харилцааны хэлтэс/, Х.Шижирмөнх /Хуралдаан зохион байгуулах хэлтэс/, Т.Мөнгөн /УИХ-ын гишүүний зөвлөх/, Р.Нямсамбуу, Ш.Отгон-Эрдэнэ /УИХ-ын гишүүний туслах/ нарын бүрэлдэхүүнтэй багт ажлын болон спортын өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл