Урилга

  2013-10-03 00:00  535

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Иймд дээрх байгууллагуудтай холбоотой асуулт, саналаа http://sd-monitoring.parliament.mn/forums хэлэлцүүлгийн хэсэгт бичих, эсхүл sd-monitoring@parliament.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад идэвхтэй оролцохыг урьж байна.


 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

  2016-09-23 03:51  535