Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 31 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ.

Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлж, төрийн захиргааны төв байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан 2015 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ.

Тогтоолын хавсралтад, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн орлогын дүн, төсөвт төвлөрүүлэх, төсвийн байгууллагын өөрийн орлого, суурь зарлагын дүн, урсгал зардал, хөрөнгийн зардлын хязгаарыг тодорхой тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл