Төвлөрлийг сааруулах асуудлыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахална

  2018-04-13 17:47  218

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгууллаа.

Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар ажиллана.


  2018-04-13 17:47  218