Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлгийн хуваарь /2019.07.22-26/

  2019-07-19 18:42  346

 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан 5 удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна. 

Хэлэлцүүлгийн хуваарийг Та бүхэнд толилуулж байна. Хэлэлцүүлгүүдэд оролцох хүсэлтээ Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScaEdmhM6NurNZrEUHMdKPfpGUL3tDgR23A0xLTKe1w8lhpqw/viewform холбоосоор орж бүртгүүлнэ үү.  

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал http://forum.parliament.mn/projects/10640

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл http://forum.parliament.mn/projects/612


 

Улсын Их Хурлын Тамгын газар


  2019-07-19 18:03  346