Инфографик: Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2019-10-18 13:31  98

   

    Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал болон нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ.

    Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

    Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бол энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа 20 жил хүртэл, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байна. 

    Дээрх санхүүжилтээр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна:



Улсын Их Хурлын Тамгын газар


  2019-10-18 13:27  98