Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

  2013-09-11 00:00  593
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар санаачилсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогсод “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, шалтгаан”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хууль зүйн шинэчлэлийн бодлого”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх тогтолцоог шинэчлэх нь” зэрэг сэдэвт илтгэлүүд сонсож, санал бодлоо хуваалцаж байна.

Мөн энэ үеэр замын хөдөлгөөний ачааллын харьцуулсан судалгаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гаргасан олон улсын байгууллагын зөвлөмжийг танилцуулах юм.

  2016-09-23 03:47  593