Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Гантулга ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга манай улсад энэ сарын 21-27-ны өдрүүдэд албан айчлал хийж буй Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн техникийн багийн ахлагч Даррил Барреттыг өнөөдөр (2018.05.25) хүлээн авч уулзлаа. 



УИХ-ын гишүүн Д.Гантулга манай улсын хөгжлийн бэрхшээл, сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, цаашдын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, ДЭМБ-ын бүсийн төлөвлөгөө /2018-2022 он/-ний төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж буйд нь ноён Даррил Барреттад талархал илэрхийлээд манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр /2018-2022 он/-ийг 2017 онд батлан гаргаж, мөн энэ өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн  ерөнхий газар байгуулах тогтоолын төсөл өргөн баригдаад байгааг дурдав. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарахын зэрэгцээ осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулж, аль болох иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байхад анхаарч байна гэлээ.  

Ноён Даррил Барретт иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байгааг сайшаагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэвийн хүмүүсээс ялгаж харьцах хандлага байж болохгүй, тэднийг хэвийн байдалд нь ойртуулж, насан туршид нь үйлчлэх сэргээн засах цогц үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл