Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ХБНГУ-ын Бундестагийн гишүүнийг хүлээн авч уулзав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр (2018.01.29) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Валдемар Хэртийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярилцаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн германы уул уурхайн технологийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцож, герман технологийг Монголд нутагшуулахад санал нэгтэй байгаагаа хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл