Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны товч мэдээлэл

  2016-04-18 01:00  234

                  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт Нээлттэй сонсголын танхимд хуралдав.

                 Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, гишүүн Ц.Баярсайхан, Д.Ганхуяг нар болон холбогдох яамдуудын хэлтэс, албаны дарга нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

                    Ажлын хэсгийн гишүүд холбогдох яамдуудын хэлтэс, албаны дарга нараас асуулт асууж, тодруулга авлаа.

                  Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас гарах тогтоолын төслийг уншиж танилцуулав.

               Тогтоолын төслийг хуралд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж Улсын Их Хурлаас тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба


  2016-09-22 16:35  234