УИХ-ын гишүүн Я.Санжмятав тойргийнхоо багийн Засаг дарга нарт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

  2019-06-21 19:53  140

Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав өнөөдөр /2019.06.21/ Төрийн ордонд тойргийнхоо сумдын багийн Засаг дарга нарт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.


Төслийн зүйл, заалтыг Үндсэн хуулийн одоогийн заалттай харьцуулан УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд дэлгэрэнгүй тайлбарлан таниулав.

Түүнлэн, Засаг дарга нарын сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ төсөлтэй холбогдуулсан санал, бодлыг нь сонсож, мөн бичгээр авсан юм.




Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав үргэлжлүүлэн тойргийн иргэд сонгогчдодоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулахаар Завхан аймгийг зорьж байгаа бол танилцуулга, мэдээлэл авсан Засаг дарга нарын хувьд сонссон мэдээллээ иргэдэд түгээх даалгавартай буцаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2019-06-21 19:50  140