Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаатай танилцлаа

  2012-10-30 00:00  185
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажил байдалтай танилцлаа

/2012.10.29/

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-н гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар болон байнгын хорооны ажлын алба Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл болон яамны газрын дарга нар яамны шинэ бүтцийн талаар, тухайн салбарт хийгдэж байгаа ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж харилцан ярилцаж, санал солилцов.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Баярсайхан Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг дурьдаад бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдэхийн төлөө байгаагаа илэрхийлэн удирдлагууд болон нийт ажилтнуудад ажлын амжилт хүслээ.





Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн

байнгын хорооны шинжээч Л.Саранцэцэг


  2016-09-22 09:12  185