Цэс

Холбоо барих

Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж байна.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамт УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд ажиллаж, УИХ-ын 64 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны иргэдэд төслийг зүйл, заалт бүрээр нь тайлбарлан танилцуулж байгаа юм.  


Үндсэн хуулийн одоогийн заалтыг төслийн заалттай харьцуулан дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг авсныхаа дараа иргэд санал бодлоо илэрхийлэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж байв.










Мөн өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг заавал явуулж, ард иргэдийнхээ оролцоотой батлах нь зүйтэй хэмээж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл