Мэдээллийг ачааллаж байна ..
Архив
Хамаарах огноо: 2015-06-12 00:06 Уншсан: 212

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл зохих үр дүнд хүрэхэд арга зүйн зөвлөгөө өгч, төслийн ажлыг зохион байгуулж, уялдуулан зохицуулж, төслийн нэгжийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган удирдан ажиллах зорилготой төслийн зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь хувь хүн байх бөгөөд дараах шаардлага тавигдана:

  • Дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Эрх зүйч, түүхч, олон улсын харилцаа, олон улс судлалын мэргэжилтэй;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 06-р сарын 18ий 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (мэргэжлийн дипломын хуулбар, мэргэжлээрээ ажилласан туршлагыг харуулах тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх мэт нотлох баримтын хамт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэх, тендерийн бичиг баримтыг худалдаж авахтай холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.


 

Төрийн Ордон – 14201, Улаанбаатар хот

Холбогдох утас: (51) 262165


Үүсгэсэн: 2016-09-22 10:09

Хуралдааны тов