Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны мэдээ

  2015-04-21 01:00  223

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны  “В” танхимд хуралдав.

            Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, С.Одонтуяа, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

            Хийгдэж буй ажлын талаар дэд ажлын хэсгийн ахлагч Г.Байгалмаа товч танилцуулга хийв. Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү дэд ажлын хэсэгт ажлын хэсгээс гарах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж ирэх мягмар гаригт хуралдах ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

 

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

 


  2016-09-22 10:50  223