Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-02-03 14:02 Уншсан: 3020

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.02.03-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

  НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 02 дугаар сарын 06-ны Даваа гарагт:                                                                                                                     

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 06-ны Даваа гарагт:

  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хог хаягдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд. 

02 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:

  • Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд 11.00 цагт Иргэдийн өргөдлийн дагуу “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд” Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэх;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайлан хэлэлцэх;
  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенци, нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох;
  • Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох.

3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох;
  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр дүнгийн талаархи Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсох.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:


Үүсгэсэн: 2017-02-04 14:02

Хуралдааны тов