70 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв

  2020-01-03 19:52  232

    

    Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор С.Ламбаагийн 70 насны ойг тохиолдуулан Тамгын газрын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэв.

    С.Ламбаа гуай төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан юм.

    Тэрбээр 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.


  2020-01-03 19:23  232