Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 42 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хэлэлцээр болон гүйцэтгэх протокол батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Засгийн газрын өөр нэг тогтоолоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Хөтөлбөр боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг энэ тогтоолоор тодорхойлсон байна.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, хог хаягдлыг ангилан ялгалт, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг хөхиүлэн дэмжих, хог хаягдлыг байгаль орчинд хал багатай арга технологиор зайлуулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үйлдвэрлэл дээр нь бууруулах, үйлдвэрлэлийн хог хаягдлын менежментийг тухайн үүсгэгчээр нь хариуцуулах, бохирдуулагч нь төлбөр төлөх, иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, түншлэлд тулгуурлах, гадаад орны хог хаягдлын менежментийн тэргүүн туршлагыг өөрийн онцлогт тохируулан бүтээлчээр нэвтрүүлэх зарчмыг баримтлах ажээ.

Үүнээс гадна хөтөлбөрт заасан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хугацааг зааж өгсөн байна. Энэ хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 1 дэх үе шат нь 2014-2017, 2 дахь үе шат нь 2018-2022 он хүртэл үргэлжлэх юм байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэх, ямар шалгуур үзүүлэлт баримталж ямар үр дүнд хүрэх зэргийг тогтоож өгчээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг шинэчлэн баталжээ.

Энэ журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байна.

Төсөл нь суурь судалгааны, хөтөлбөрийн зорилтот, захиалгат, цөм технологийн, инновацийн, гадаадтай хамтарсан төрөлтэй байхаар байна.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ямар үе шаттай байх, үндсэн зарчмыг баримтлах, төслийн гүйцэтгэгч нь ямар этгээд байх зэргийг тогтоожээ. Түүнчлэн уг тогтоолд төслийг хэрхэн захиалах, дэвшүүлэх, зарлах, төслийг боловсруулах, мэдүүлэх, бүртгэхэд юунд анхаарах, төслийг хэрхэн сонгон шалгаруулах, үр дүнг хянан магадлах, баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах, төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн өр авлагыг барагдуулах зэргийг тодорхой тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл