“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 36 дугаарын тойм

  2020-09-30 12:09  66

    Эмхэтгэлийн энэ дугаарт  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.  

    Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаа хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээгээ 5 жилээр тодорхойлж байгаа бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн анхны баримт бичиг батлагдан гарч байгаа юм.

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн бодлогын баримт бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүрэн нийцсэн бөгөөд энэхүү баримт бичигт тусгагдсан суурь 9 зорилго, 47 зорилтын хүрээнд эхний 5 жилийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг 1 дүгээр хавсралтад тодорхой болгон тусгалаа.

    Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, мөн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тусгасан байна. 

    “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосон зэрэг уг тогтоолтой дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2020-10-05 12:09  66