@sector=АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
[09:00]
@title=Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг
@desc=“Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг
Байршил: “Багшийн хөгжлийн ордонд”
[10:30]
@title=Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
@desc=Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
[14:00]
@title=Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
@desc=Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Монгол Улсын Багшийн Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
@sector=БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
[09:00]
@title=Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
@desc= Хэлэлцэх асуудлууд
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
-Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай;
-Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
[09:00]
@title=Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
[14:00]
@title= Өргөдлийн байнгын хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
-Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах.
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
[14:00]
@title= Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи асуудал танилцуулах тухай /Засгийн газар 2018.03.02-ны өдөр ирүүлсэн/;
-Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах /Цөмийн энергийн комиссын ажлын албанд/.
Байршил: “Их Эзэн Чингис хаан” танхимд