@sector=АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
[10:00]
@title=Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
@desc=Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
Байршил: “Г” танхимд
[14:00]
@title=Өргөдлийн байнгын хорооны гишүүд
@desc=Иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд танилцана
[15:00]
@title=Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
@desc=Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцана.
@sector=БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
[10:00]
@title=Хууль зүйн байнгын хороо
@desc= Хэлэлцэх асуудлууд
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
-Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулга.
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
[09:00]
@title=Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Соёл, урлагийн боловсон хүчний асуудалтай танилцаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах/.
Байршил: “Их Эзэн Чингис хаан” танхимд
[11:00]
@title= Төсвийн байнгын хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/
Байршил: “В танхимд” танхимд
[11:30]
@title= Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан
@desc=Хэлэлцэх асуудлууд
-“Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаархи мэдээллийн мониторинг” Үндэсний статисктикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцуулна;
-“Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулна.
Байршил: “Их Эзэн Чингис хаан” танхимд
[14:00]
@title= Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
@desc= Хэлэлцэх асуудлууд
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
Байршил: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд