2017 он 7 мэдээ

СТ-17/215 Гадаадын зарим орны мөнгө хүүлэлтийн эсрэг эрх зүйн орчин

2017-10-25

Энэхүү судалгаанд зээлийн хүүгийн хувийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж буй улс орнуудын хууль эрх зүйн орчныг судалсан болно. Үүнд мөнгө хүүлэлтийн эсрэг эрх зүйн зохицуулалт, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон байдал, хариуцлага тооцох механизм зэргийг Европын холбооны гишүүн орнуудын хүрээнд ..

СТ-17/409 Мөнгө угаахтай тэмцэх, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх болон оффшорт хадгалагдаж буй хууль бус хөрөнгийг буцаан олгох олон улсын хамтын ажиллагааны тухай

2017-05-22

Судалгааны нэгдүгээр хэсэгт мөнгө угаахтай тэмцэж буй олон улсын байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэж буй олон улсын туршлагын талаар, хоёрдугаар хэсэгт оффшорт хадгалагдаж байгаа хууль бус хөрөнгийг татах, хяналт шалгалт явуулах, хариуцлага тооцох ..

СТ-17/405 Гадаадын зарим орны жижиг, дунд үйлдвэрийн салбарыг зохицуулж буй хууль тогтоомжийн тойм

2017-05-05

Судалгаанд Польш, Чех, БНСУ, Вьетнам зэрэг улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлсэн туршлагыг холбогдох эрх зүйн орчны хүрээнд судалсан.

СТ-17/209 Компанийн улсын бүртгэлийн тогтолцоо, бүртгэх үйл ажиллагаа, хувьцаагаар гэрчлэгдсэн өмчлөх эрх шилжүүлэх, хувьцаа барьцаалах асуудлаарх зарим орны туршлага

2017-05-01

Судалгааны явцад Хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хувьцаат компаниийн улсын бүртгэлийн тогтолцоо, компани бүртгүүлэх үйл ажиллагааны процедур, бүрдүүлэх материал, компанийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага болон улсын бүртгэлийн байгууллагын бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар ..

СТ-17/501 Өмч хувьчлалын үр нөлөө, хувьчлалын арга хэлбэрүүд, тэдгээрийн давуу болон сул талууд, төрийн монополь компанийг хувьцаат компани болгон өөрчлөх онол, практикийн асуудлууд /Гадаадын зарим орны туршлага ба Монгол Улсын жишээ/

2017-04-04

Захиалагчаас ирүүлсэн хүсэлтэд дурьдсан асуудлууд нь 1990 оноос хойш дэлхий дахинд өрнөсөн өмч хувьчлал, түүний үр дүн, ядуурал, тэгш бус байдалд үзүүлсэн нөлөө, төрийн өмчит компанийг хувьчилсан арга хэлбэрүүд, хөрөнгийн зах зээлийн арга хэрэгслийг ашиглан төрийн өмчит монополь компаниудыг ..

СТ-17/205 Монгол Улсын арьс, ширний түүхий эд бэлтгэлд төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний боловсруулах үйлдвэрлэлд үзүүлж буй үр нөлөө болон гадаадын зарим орны туршлага

2017-03-15

Судалгааны нэгдүгээр хэсэгт Монгол Улсын арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, техникийн бэлэн байдал, байгаль орчны нөлөөллийн байдал, хоёрдугаар хэсэгт төрөөс арьс, ширний түүхий эд бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй ..

СТ-17/204 Хөдөө аж ахуйн салбарыг хоршооны зарчмаар хөгжүүлсэн зарим орны туршлага ба эрх зүйн орчин: нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ бүрдэлт

2017-03-07

Судалгааны нэгдүгээр хэсэгт судалгааны захиалгад дурдсан орнууд болох БНСУ, Япон, ХБНГУ болон Нидерландын Вант Улсын хөдөө аж ахуйн салбараа хоршооны зарчмаар хөгжүүлсэн түүх, тэдгээрийн үүсэл хөгжил, онцлог, хоёрдугаар хэсэгт дээрх орнуудын хөдөө аж ахуйн хоршоодын эрх зүйн орчин, гуравдугаар ..