Төрийн ордны танилцуулга 18 мэдээ

Төрийн ордны танилцуулга

Төрийн ордон

35627

Монгол төрийн ёсны эрхэм байдал, залгамж чанар гүн хүндэтгэлийг дэлгэрүүлэн хөгжүүлж дэлхий дахинд өнөөгийн монгол үндэстний биеэ даасан тусгаар төр улсын оршин байх эх суурийг тавьсан аугаа их эзэн Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Цогцолбор нь Их Монгол улсын хаад Чингис, Өгэдэй, Хубилай нарын баримал, Зүүн түмний захирагч Мухулай, Баруун түмний захирагч Боорчи нарын морьт хөшөө, НТӨ VII зуунаас НТ XIV зууны эхэн үеийг хүртэлх монгол нутаг дахь угсаа соёлын бүсчлэл, төрт улсуудыг тэмдэглэж, Их Монгол Улсын идэвхитэй явуулсан олон удаагийн байлдааны явцад Монголын Эзэнт Гүрэн хэрхэн бүрэлдсэн түүхийг илэрхийлэх хоёр хэсэг бүхий шилэн галлерейг багтаасан томоохон хөшөөт цогцолбор юм. Цогцолборын ерөнхий архитектор М.Цэлмэг Хөшөө, баримлуудын зохиогч, уран барималч Л.Болд (МУУГЗ)

Одоогоор хайлтад таарсан эсвэл ангилалд хамаарах мэдээлэл байхгүй байна

Төрийн түүхийн музей

35626

Монгол төрийн түүхийн музейг үүсгэн байгуулах тухай санал санаачилга нь “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг барьж байгуулах үйл явцтай салшгүй холбогдож иржээ. Уг цогцолборыг барьж байгуулахаар Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын гурван удаагийн зарлиг, Засгийн газрын таван удаагийн тогтоол гарсан нь монголын ард түмэн эзэн Чингис хааныхаа дурсгалыг мөнхжүүлэх замаар төрийнхөө үүсэл хөгжлийн түүхийг сурталчилсан музей байгуулах эртний чин эрмэлзэлтэй байсныг гэрчилдэг. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг барихдаа Төрийн ордныг өргөтгөн урд талд нь байгуулах, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Монгол төрийн түүхийн музей байхаар шийдвэрлэсэн байна. Музей байгуулах бэлтгэл ажлыг хангахаар 2007 оны 3 дугаар сард “Музейн ашиглалтын өмнөх захиргаа”-г Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харъяанд байгуулж, ажлын хамт олныг бүрдүүлж эхэлснээр музей байгуулах үндсэн үйл ажиллагаа эхэлсэн байна. Музейн үзүүллэгийг дэглэн зохион байгуулах ажил 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн дуусч анхны үзэгчээ хүлээн авсан юм. Төрийн түүхийн музейн байр ашиглалт, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 3 тоот тогтоол гарч тус музей нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяанд шилжин оржээ. Ингэснээр тус музей нь төрийн ёслол үйлчилгээний салшгүй хэсэг болж, гадаад дотоодын дипломат төлөөлөгчдөд үйлчлэхийн зэрэгцээ энгийн ард иргэдэд нээлттэй үйлчлэх монголын анхны үнэ төлбөргүй музей болсон байна.

Одоогоор хайлтад таарсан эсвэл ангилалд хамаарах мэдээлэл байхгүй байна

Видео

35792

Одоогоор хайлтад таарсан эсвэл ангилалд хамаарах мэдээлэл байхгүй байна

Цахим аялал

35793

Одоогоор хайлтад таарсан эсвэл ангилалд хамаарах мэдээлэл байхгүй байна